Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад оров

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо. Тус цогцолбор нь 1201 м.кв талбайтай бөгөөд зоорьтой 5 давхар барилга юм.
Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус цогцолборын барилгыг “И Пи Эс” групп гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.