Төв аймагт 35 настай эрэгтэй сураггүй алга болжээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газар самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт сууж, улмаар нэг иргэн нь сураггүй алга болжээ.
Тодруулбал, Иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 2025.09.24-ний өдрийн 18:45 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.