Бямбасүрэнгийн Шаравын сор бүтээлүүдээр “Дуусашгүй…III” тоглолт болно

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин Бямбажавын Монголхүү, Бумангийн Уранзолбоо нар Монголын сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлэх, үеэс үед эгшиглэх аялгууг үзэгчдэдээ хүргэх зорилгоор “Дуусашгүй” төслийг санаачлан эхлүүлсэн бөгөөд энэ удаа Монгол Улсын Төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн Чингис Хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын уран бүтээлүүдийг хүргэхэд бэлэн болоод байна.
“Дуусашгүй…” төсөл нь 2022 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын бүтээлүүдийг үзэгч олонд хүргэснээр эхэлсэн бөгөөд 2023 онд өнөө цагийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр виртуал ноттой номыг “Дуусашгүй… II” төслийнхөө хүрээнд гаргаж байсан.
Сэтгэлд хоногшсон аялгууг хүргэх “ДУУСАШГҮЙ…III” тоглолтын онцлог нь:
• “Чингис хаан” дуурийн ари, романс болон ардын дууг шинэчилсэн найруулгатайгаар дуулах,
• Монгол Улсын Төрийн дээд шагнал Тэргүүн зэргийн Чингис Хаан одонт Морин хуур найрал хөгжим оролцох,
• Б.Шаравын шилдэг бүтээлүүдийг Морин хуур найрал хөгжмийн Ерөнхий удирдаач, УГЗ Д.Түвшинсайхан болон On’n Off Production-ы хөгжмийн найруулагч Т.Пүрэвсүх нар шинэ найруулга, шинэ дуугаралттайгаар хүргэх юм.
“ДУУСАШГҮЙ…III” тоглолт нь зөвхөн нэг уран бүтээлчийн уран чадварын илэрхийлэл бус, харин Монголын хөгжмийн урлагийн шинэ ба хуучныг холбосон, суут хүмүүний үнэт өвийг олон нийтэд дахин хүргэх соёлын томоохон үйл явдал болох юм.
Тоглолт 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19:00 цагаас “Corporate Convention Centre”-ийн тайзнаа үзэгч сонсогчдын хүртээл болно.
Тасалбарыг TICKET.MN сайтаар худалдан авах боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.