Сураггүй болсон хоёр настай хүүг эрэн хайх ажил 9 дэх өдрөө үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа 9 дэх өдрөө үргэлжилж байна.
Эрлийн ажиллагааг өчигдөр /2025.09.24/-өөс эхлэн "Сайхан мод" гэдэг газраас гадна сумын төвөөс 10 гаруй км-ын зайтай орших "Хувт" уулыг самнаж үргэлжлүүлсэн байна. Харин хүүгийн гэр бүлийн хүсэлтээр эрэлд оролцож байсан сайн дурын иргэдийг буцаажээ. Онцгой байдлын аврагчид болон Тариалан сумын төрийн байгууллагын албан хаагчид эрлийг үргэлжлүүлж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.