Өнөөдрийн байдлаар 88.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна

Өнөөдрийн байдлаар 88.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд 167 мянган м.кв явган зам талбайг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 88 мянган м.кв талбайг шинэчилсэн бөгөөд ажлын явц 53 хувьтай үргэлжилж байна.

Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан СБД-ийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүр орчимд ажиллажээ.  

68d3d6b9e337fe7967a30268

НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Явган хүний замын ажлын нийт гүйцэтгэлийг 55 хувьд хүргэсний дараагаар зогсоож, ирэх оны хавар үргэлжлүүлэн дуусгана. Явган хүний зам шинэчилснээр Улаанбаатар хотын явган замын хэмжээ 30 хувиар нэмэгдсэн. Тодруулбал, иргэдэд ээлтэй, алхахад тохиромжтой байлгах үүднээс нийтийн эдэлбэр газар, автобусны буудал, зөвшөөрөлгүй өргөтгөл зэргийг чөлөөлж явган замыг шинэчилсэн. Явган замыг шинэчилж дууссан байршлуудад Улсын комисст хүлээлгэн өгөх ажил эхэлсэн. Зарим тохиолдолд чанарын шаардлага хангаагүй хэсгүүдийг Улсын комисс хүлээж авахгүй. Чанаргүй зам барьсан ААН-үүдээр уг асуудлыг нь шийдүүлнэ” гэлээ. 

68d3d6c0e337fe7967a30269

Мөн “Сант-Өндөр” ХХК нь тавдугаар сарын 19-ний өдөр ажлаа эхлүүлсэн боловч өнөөдрийн байдлаар ажлын явц 36 хувьтай байна. Тус компани Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл 11.6 км буюу 27 мянган м.кв талбайг шинэчлэх байсан боловч гэрээндээ багтааж ажлаа гүйцэтгээгүй тул гэрээг цуцаллаа.

68d3d6cce337fe7967a3026a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.