🔴LIVE: УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Ус, цөлжилтийн асуудлаар урсгал зардлаас өөр ямар ч төсөв тавиагүй

"Цөлжилтийн хөтөлбөр, газар нутгийн доройтол, усны хөтөлбөрүүдэд огт мөнгө тавиагүй. Энэ нь хэд хэдэн хуулийг зөрчиж байна. Алдагдалгүй төсөв баталж байгаа бол одоо бид ногоон төсөв батлах ёстой" гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-Манай улсын нийт газар нутгийн 76 хувь нь цөлжилттэй. Түүнчлэн 26 хувь нь доройтолд өртөж, дахин сэргээгдэхээргүй болсон. 2030 онд усны дутагдалд орохоор байна. НҮБ-ын цөлжилтийн эсрэг бага хурал СОР-ийг зохион байгуулахаар болсон. 196 орны төлөөлөгчид оролцохоор байна. 2026 оны улсын төсөв өнөөдөр хэлэлцэгдэж байна. Гэтэл цөлжилтийн хөтөлбөр, газар нутгийн доройтол, усны хөтөлбөрүүдэд огт мөнгө тавиагүй. Урсгал зардал л тавьсан. Гэхдээ энэ нь хэд хэдэн хуулийг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Энэ эрхийг зөрчиж байна. Төр төсөв зарцуулж байж энэ эрхийг хангадаг. Алдагдалгүй төсөв баталж байгаа бол одоо бид ногоон төсөв батлах ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.