🔴LIVE: УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Засгийн газраас цалин нэмэх ямар ч боломжгүй гэдэг зүйл ярьж байна

"Төсвийг харахаар бараг энэ жил цалин нэмэгдэхээргүй байна. Эхний ээлжид 500 тэрбум төгрөгийг гаргах тал дээр ажиллана. Багш нарын цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой. Багш нарын жагсаал дээр очно" гэж  УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хэлэв. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: 

-Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал санаачилгыг нь авсан. Төсөвт тодорхой саналуудыг нь өгсөн. Гэхдээ тавиад байгаа шаардлага болон төсөв нэлээн хол зөрүүтэй байгаад байна. Багш нарын үндсэн дундаж цалин 1 сая 800 мянган төгрөг байна. Багш нар болохоор 3.5 сая төгрөг болгох шаардлага тавьж байгаа. Гэтэл төсвийг харахаар бараг энэ жил цалин нэмэгдэхээргүй байна. Ирэх жил цалинг 2 сая 400 мянга болгоод энэ парламентын хугацаанд 3.5 саяд хүргэх хэрэгтэй. Ингэх юм бол багшийн дутагдал, бусад асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарыг ажил хаялтад хүргэж болохгүй. Уулзалт хийж нэг шийдэл гаргах хэрэгтэй. 500 тэрбум төгрөгийг эхний ээлжид гаргах хэрэгтэй гэдэг дээр ажиллана. Энэ нь цалинг 25 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэх тооцооллыг салбар яамнаас гаргасан юм билээ. Багш нарын жагсаал дээр очно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.