6,358 алба хаагч 192 байршилд 455.487 мод тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчноо хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах үйлсэд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 6,358 алба хаагч 192 байршилд 14 нэр төрлийн 455.487 модыг 227.7 га талбайд суулгаж ажиллажээ.
Түүнчлэн “Шинэ Хархорум” хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 800 ширхэг гацуур, шинэс модыг суулгаж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ойн газарт хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.