🔴LIVE: УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Иргэдээс сайн оноо аваад байгаа болохоор миний эрхийг байнга зөрчиж байна
"Чуулганы хуралдаан 08:00 цагтаа ирцдээ ормоор байна. Гэтэл та нар жаахан унтаж амар. 9 цагт ирц бүртгэнэ гээд байх юм. Ардчилсан нам олуулаа болж байж л дэгийн тухай хуулиа өөрчилнө" гэж УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хэлэв.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
- Чуулганы хуралдаан 08:00 цагтаа ирцдээ ормоор байна. Гэтэл та нар жаахан унтаж амар. 9 цагт ирц бүртгэнэ гэж байна. Түрүүлж ирсэн гишүүн нь үгээ хэлэх нь шударга зөв биз дээ. Ажилдаа хариуцлагатай байх тухай л ярьж байна. Иргэдийнхээ үгийг дамжуулах гэж л ирцэд 06.30 хагаст босоод 08.20-д ирээд ирцдээ орох гэсэн юм. Эхэлж үг хэлэх эрхийг минь журмаараа үгүй хийсэн. Намайг үг хэлэх гэхээр хэлүүлэхгүй, өөр хүнийг болохоор хэлүүлээд байдаг. Миний эрхийг байнга л зөрчдөг. Иргэдээс сайн оноо аваад байгаа болохоор намайг ийм байдалд оруулж байна. Ардчилсан нам олуулаа болж байж л дэгийн тухай хуулиа өөрчилнө гэв.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.