🔴LIVE: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Би Дэгийн хууль зөрчөөгүй

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулган даргалж байх хугацаандаа Дэгийн хууль зөрчсөн гэх шүүмжлэлд өртсөн. Тус асуудалд дараах тайлбарыг өгөв. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн чуулганы хуралдаанд үг хэлсэн. Энэ нь дэг зөрчөөгүй. УИХ-д бүлэгтэй намын бүлгийн дарга, дэд дарга ямар ч асуудлаар үг хэлэх эрхтэй байдаг. Төсөв хэлэлцэж байна. Олон янзын байр суурьтай гишүүд байна. Өнөөдөр дэд дарга Б.Пүрэвдорж уурласан. Дэгийн тухай хуулиар өглөө 09 цагаас ирц бүрдэж эхэлдэг. Олон жил энэ байдлаараа явж ирсэн. Хууль нь ч тийм байгаа. Гэтэл 08.30-аас эхлүүлсэнгүй гэдэг асуудал үүсгэж хэрүүл хийж байгаа юм. УИХ-ын тамгын газар хууль хэрэгжүүлж л ажиллах ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.