УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Чуулганы хуралдаанаар сум, багийн хөрөнгө оруулалтыг шийддэг байдлыг өөрчилнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан улс төрийн намуудтай хамтран төсвийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Төсвийн хуульд орон нутгийн ИТХ тухайн сум, багынхаа хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хуваарилдаг болох зэрэг өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Төсвийн хуулийг хэлэлцэх явцад төсвийн хуульд хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай гэдэг нь ажиглагдаж байна. УИХ-ын даргын зүгээс улс төрийн намуудтай хамтран ажлын хэсэг гарган ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, УИХ дээр аймаг, сум, багийн хэмжээний хөрөнгө оруулалтын асуудлыг энд авчирч шийдэж байгаа нь төсвийн хуваарилалтын зарчим алдагдаж байна гэж үзэж байна. Орон нутгийн иргэдийн хурал улсын төсвөөс хуваарилагдсан хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатай хөрөнгө оруулалттай зориулж хуваарилдаг байх боломжийг бүрэн олгодог болох асуудлаар бодит өөрчлөлтийг хийх цаг нь болсон байна.
Сум, багийн хөрөнгө оруулалтыг аймаг дангаараа шийддэг байх тэр боломжийг нутгийн өөрөө удирдах байгууллага шийддэг байх хэрэгтэй. Үүнийг дагаад орон нутагт татварын зохицуулалтыг өөрсдөө хийх шаардлага үүснэ. Мөн орон нутагт бизнес эрхлэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох боломжийг нээж өгөх шаардлага үүссэн байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.