Ж.Бат-Эрдэнэ: Орд газруудаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд дорвитой шийдвэр гаргаж ажиллана

"Халзан бүрэгтэй төслийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдсан ч ямар үр дүнд хүрсэнгүй. Хүнийг ална хядна гэдэг зүйлийг ярьсан л асуудал боллоо. УИХ, УИХ дахь бүлгүүд орд газруудаа ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд дорвитой шийдвэр гаргаж ажилламаар байна" гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэллээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:
-Өчигдөр Халзан бүрэгтэй төслийг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдсан. Тус ерөнхий сонсголоор эдийн засгийн хүрээн хэрхэн ашиглах вэ? Ач холбогдол нь юу вэ гэх зэрэг асуудлыг хэлэлцэх маш чухал сонсгол байсан. Гэтэл өчигдрийн хэлэлцүүлгийн дүгнэлтийг хармаар байна. Гэтэл олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг нэгнийгээ айлган сүрдүүлсэн дарамталсан заналхийлсэн зүйлс явлаа. Хэвлэл мэдээллийн цензур гэх зүйл байна уу? Энэ асуудлаа ярихгүй юм уу? Хүнийг ална хядна гэдэг зүйлийг ингээд яриад, цензургүй түгээгээд байх юм уу? Эрүүгийн жигшүүрт хэргүүд олон гарч байна. Гэмт хэрэгтний нас залуужиж байна.
Түүнчлэн орд газруудаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд дорвитой шийдвэр гаргаж ажиллахгүй бол болохгүй болжээ. Бүх л асуудлаа ирээдүйдээ тавина гэдэг зүйл яригддаг болоод байна. Өнөөдөр залуусынхаа орон байрны асуудлыг шийдвэрлэж чадахгүй байж юун тэрний дараагийн асуудал вэ? Асуудлаа эхнээс нь шийдээд ашиглах ёстой бол эхнээс нь ашиглаад Ховд аймгийн Мянгад сумын жишиг сум болгоё. Жишиг эмнэлэг, сургууль,цэцэрлэг баръя. Энэ асуудлыг УИХ, УИХ дахь бүлгүүд хэлэлцэх нь зөв гэж бодож байна.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.