“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрс арилжжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрс арилжжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК өчигдөр /2025.09.22/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжааг амжилттай хийж 1.3 сая ам.долларын үнийн дүн бүхий нүүрс борлуулжээ.

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК өчигдөр /2025.09.22/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжааг амжилттай хийж 1.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 5 багц 32,000 мянган тонн эрчим хүчний нүүрс, 2.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5 багц 32,000 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрс, 2.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 5 багц 32,000 мянган тонн 1/3 коксжих нүүрс борлуулжээ.

Ингэснээр 2025 оны есдүгээр сарын 22-ний өдрийн гурван арилжаагаар нийт 6.3 сая ам.долларын үнэлгээ бүхий 96,000 тонн нүүрс биржээр амжилттай борлуулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.