🔴LIVE: Б.Алтангэрэл: Халзан бүргэтэйн ордын ажлыг зогсоосон учраас байгаль дээр цацраг идэвхт бодис тархах боломжгүй
"Халзан бүргэтэйн ордод байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж байхад нутгийн иргэд ажлыг зогсоосон учраас байгаль дээр цацраг идэвхт бодис тархах боломжгүй" гэж Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны төлөөлөл Б.Алтангэрэл хэлж байна.
Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны төлөөлөл Б.Алтангэрэл:
-Халзан бүргэтэйн ордод байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж байхад нутгийн иргэд ажлыг зогсоосон учраас байгаль дээр цацраг идэвхт бодис тархах боломжгүй. Энэ төсөл хайгуулаа хийж байгаа, олборлолт хийж байж цацраг идэвхт бодисын талаар илүү дэлгэрэнгүй судлах шаардлагатай.
Үнэхээр мутацид орсон мал төрсөн гэвэл энэ нь байгаль дээр асар их цацраг идэвхт бодис байна гэсэн үг. Гэтэл судалгааны дүнг нь харахаар тийм хэмжээний дүн харагдахгүй байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүс нь тойрч суугаад энэ талаарх мэдээллээ иргэддээ үнэн зөвөөр өгмөөр байна. Мэдээлэлгүй иргэд хий хоосон зүйлсд итгээд байна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.