Орон нутгаас тусгай зөвшөөрлийг цуцлах таван албан бичиг ирүүлсэн ч Ашигт малтмалын тухай хуулийн журмын шаардлагыг хангаагүй байна

“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах Ерөнхий хяналтын сонсгол болж байна. Сонголын үеэр БОУАӨЯ-ны Газрын дарга Г.Энхмөнх "Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Ховд аймгийн байгаль орчны газраас дүгнээд 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд төлөвлөгөөний хэрэгжилт 90 хувийн гүйцэтгэлтэй байна гэх дүгнэлт гарсан. Түүнчлэн орон нутгаас тусгай зөвшөөрлийг цуцлах таван албан бичиг ирүүлсэн ч Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан журмын шаардлагыг хангаагүй. Иймд тусгай зөвшөөрлийг цуцлах боломжгүй" гэж хэлэв.
БОУАӨЯ-ны Газрын дарга Г.Энхмөнх:
-Тус төслийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт 2022 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр гарсан. Тухайн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэн. Ингэхдээ төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчин, ус, хөрс, агаар амьтан ургамалд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хамрах хүрээг тооцож экологи эдийн засгийн үнэлгээг гаргах шаардлагатай. Газрын доорх болон гадаргын усны хамаарлыг тогтоох, мэргэжлийн байгууллагыг дүгнэлтийг гаргуулах гэсэн зөвлөмж өгсөн. Төсөл хэрэгжүүлэгч болон мэргэжлийн байгууллагаас тайланг 2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр УУХҮЯ-ны мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 39-р зүйл заасны дагуу БОУАӨЯ-наас 2023 онд хайгуулын ажлын үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг баталсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг Ховд аймгийн байгаль орчны газраас дүгнээд 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцээд төлөвлөгөөний хэрэгжилт 90 хувийн гүйцэтгэлтэй байна гэх албан бичгийг ажлын хэсгийг дүгнэлт гарсан. Ингээд тус байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсан байдаг. 2024 онд үйл ажиллагаа явагдаагүй. Тухайн сумын засаг даргын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Тус орон нутгаас тусгай зөвшөөрлийг цуцлах таван албан бичиг ирсэн байдаг. Тус албан бичгүүдийг харахаар Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан журмын шаардлагыг хангаагүй байдаг. Ингэхээр 2020 оны сайдын баталсан журмыг хангаагүй гэж үзэхэд учир дутагдалтай. Ингэхээр тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах боломжгүй юм гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.