Б.Гүнбилэг: Маш олон удаагийн сонгуулийн өмнө хэн нэгнийг сошиалаар “гөвж” шүүх, цагдаа нь тийм хэрэг огт болоогүй юм шиг өнгөрдөг

Б.Гүнбилэг: Маш олон удаагийн сонгуулийн өмнө хэн нэгнийг сошиалаар “гөвж” шүүх, цагдаа нь тийм хэрэг огт болоогүй юм шиг өнгөрдөг

Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд нэр дэвшихээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлээд байгаа бол түүнтэй Ерөнхий сайд Г.Занданшатар өрсөлдөнө гэсэн мэдээллийг улс төрийн хүрээллийнхэн өгч байгаа. Гэвч МАН-ын даргад нэр дэвшигчдийг харлуулах зорилготой элдэв гүтгэлгийн чанартай мэдээллүүд цацагдах болсон бөгөөд хар пи-арын хохирогчид нь тухайн нэр дэвшигчид биш олон нийт болохыг хуульч Б.Гүнбилэг анхааруулав.

Тэрбээр “МАН-ын даргад хоёр хүн нэр дэвших болоод бие биенийгээ муу муухайгаар нь дуудах боллоо. Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь УИХ-ын дарга. Яаж ч бодсон ийм том албан тушаалтай хүнийг монголчууд гэмт хэрэгтэн мэтээр харж, түүндээ дасаж болохгүй. Хүн итгэмээргүй айхтар гэмт хэргүүдийн тухай яригдаж байна. Тэгсэн хэр нь шүүх шийддэггүй. Маш олон удаагийн сонгуулийн өмнө хэн нэгнийг сошиалаар “гөвж” тэрний дараа шүүх, цагдаа нь тийм хэрэг огт болоогүй юм шиг өнгөрдөг. Үүний дараа “Манай дарга нар бүгдээрээ хулгайч, гэмт хэрэгтэн” гэсэн ойлголт нийгмийн оюун санаанд үлддэг. Тиймээс бие биенийгээ “гөвөөд” байгаа улс төрийн намын нөхөд дотоод асуудлаа дотооддоо шийд. Одоо ингэж нийгмийг талцуулж байхаар шинэ гэгээрлийг нийгэмд цацаж улс орноо хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг шийдэл дээр л ажилламаар байна” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн “Г.Занданшатар гэж нөхөр 10 мандаттай тойргоос гарч чадаагүй байж яаж өөрийгөө намын дарга болно, цаашаа Ерөнхийлөгч болж чадна гээд зүтгээд байдаг юм бэ. Өөрөө өөртөө итгэх итгэлийг төрүүлээд байгаа хавь ойрынх нь хэдэн юм одоо болиоч ээ. Хүн ёс зүйтэй байх ёстой. Намдаа амжилт гаргасан бол намын дарга болно гээд явж болно. Ийм нэр хүндтэй хүн яаж намын дарга болчихоод Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж бодож чадаж байна аа” хэмээн хуульч Б.Гүнбилэг сошиал орчинд нийтэлжээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

З 18 минут өмнө
Зөв зөв.