Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолбор нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолбор нээлтээ хийлээ
 
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар 2021 онд 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж дүүргийн спорт цогцолборын ажлыг эхлүүлжээ. 
 
d59ed304c28d410c9906a1f1ca2fa65d
Тус цогцолборын гүйцэтгэгчээр “Аглуут” ХХК ажилласан бөгөөд 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай, газрын теннисний хоёр талбай, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолоос бүрдэж байна. Ийнхүү 4 жил орчим үргэлжилсэн бүтээн байгуулалт биеллээ олж дүүргийн спорт цогцолборын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр болжээ. 
 
Нээлтийн үйл ажиллагааны үеэр хөлбөмбөгийн U9, U11 насны ангиллын тэмцээний ялагчид шалгарч цомын эздээр Deren FC-ийн тамирчид тодорчээ.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, П.Сайнзориг, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү, Э.Хулан, Ж.Сандагсүрэн, дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, ДИТХ-ын дарга Б.Золбоо ДИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар оролцжээ. 
9624760a48d94b8cb92c26b96d4d6b51
 
e09912a833b94b199835cec918ef6e71
Тус спорт цогцолбор нээгдсэнээр хүүхэд, залуучууд спортоор хичээллэхээс гадна иргэд бялдаржуулах талбай дээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна.
fb7d7593fdbb49eb9aea2211310edefb

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.