“Намрын ногоон өдрүүд 2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ

“Намрын ногоон өдрүүд 2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ
ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөнүүд хамтран хэрэгжүүлж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
Уламжлал болон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм. Энэ жил улсын 21 аймгийн брэнд бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.
Үзэсгэлэн худалдаа 2025 оны 9 дүгээр сарын 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд, хэрэглэгчид энэ хугацаанд жижиг, дунд үндэсний үйлдвэрлэгчдийн өргөн хэрэглээний бараа, шинэ ургацын ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь худалдан авах боломжтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.