Хүүгийн ээж С.Мягмарсүрэн:
-Манай гэр бүл Тариалан суманд ирээд дөрөв дэх жилдээ өвөлжих гэж байна.Мод бэлтгэхээр саахалт айлынхантайгаа ирсэн. Хоёр хүүхэд маань доороос өгсөж ирэхдээ унтаж байсан. Хүүхдүүдээ үлдээгээд шуудай авахаар 200 гаруй метрт байсан түлээ ачсан машин руугаа явсан. Тэгээд өгсөөд ирэхэд л хүүхэд минь байгаагүй. Хамгийн удаандаа 20 минут л болсон. Тэгээд л бид өөрсдөө хайж эхэлсэн. Ойр орчимдоо орилж хашхирч хайсан. Тэгээд л хамгийн түрүүнд хадам эгч рүүгээ яриад л хүмүүст хэл дуулгасан. Тэр өдрөөс хойш ямар ч сураггүй байгаад байна. Ямар ч ул мөр хувцас нь олдохгүй байна. Надад амьд л байгаа гэх мэдрэмж төрөөд байна. Энэ хавьд байгаа юм шиг л санагдаад байсан. Гэтэл огт ямар ч дуу чимээ гаргадаггүй байсан.
Жолоочийн хойд талаараа буусан байх. Дүүгээ орхиж огт машинаасаа буудаггүй байсан юм. Шээс нь хүрээд уйлсан байж магадгүй. Хойд цонхнууд хаалттай байсан. Хүү минь дүүгээ орхиж огт явдаггүй байсан. Одоо хүртэл ямар ч сураг гарахгүй байгаад гайхаж байна. Хүү минь маш сайн ярьдаг. Хөл чангатай.
Сэтгэл гарган эрэл хайгуулд оролцож буй хүн бүрд, Монголчууддаа баярлалаа. Зүүн хойд зүгээс эрэгтэй хүн тэврээд гараад ирэх юм шиг совин төрөөд байна, миний хүү ээждээ олдоноо гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.