Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ

Г.Занданшатар: Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ

Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийн хүрээнд зохион байгуулж буй 38 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болж байна. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлжээ. 

Номын баярыг санаачлагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ой болж байна. Иргэний нийгмийн энэ үнэ цэнтэй санаачилгыг төр, засаг онцгойлон дэмжиж, өргөжүүлэх нь бидний үүрэг. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалга дэвшүүлсэн бол, өнөөдөр энэ үйлсийг бодлогын түвшинд ахиулж, бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг зорьж буйгаа Ерөнхий сайд хэлэв. 

viber image 2025 09 20 11 19 32 855

Ирэх 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд төр, засгийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлнэ. Энэ бол шинэ зорилт бус, үр хүүхдээ хөдсөнд өлгийдөж, ном судраа торгонд баринтагладаг өвөг дээдсийн минь оюун санаа, соёл, уламжлалын үргэлжлэл гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэхүү гэгээн үйлсийн төлөө сэтгэл зүрхээ зориулж буй зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгчид болон “Номын соёлт ертөнц” ТББ-ын хамт олон, баярт хүрэлцэн ирсэн уншигчид, оролцогчдод талархал илэрхийлэв.

viber image 2025 09 20 11 19 34 885

Мөн номын хуудас бүрээс бид бүхэн мэдлэгийн эрдэнэ түүж, ухаарлын гэгээ олж, ирээдүйгээ бүтээдэг. Монголын ирээдүйг боловсролтой, өрсөлдөх чадвартай, хүчирхэг болгоход эдгээр хүмүүсийн оруулж буй хувь нэмэр онцгой үүрэгтэйг тэмдэглэлээ.

Энэ жилийн баяр өмнөх жилүүдээс өргөн дэлгэр болж, ОХУ, Хятад, Турк, Казахстан зэрэг зургаан орноос зохиолч, редакторууд болон хэвлэлийн компанийн төлөөлөл оролцож байгааг зохион байгуулагчид хэллээ. 

viber image 2025 09 20 11 31 45 803

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгулагдаж буй 38 дахь удаагийн “Номын баяр” уламжлал ёооор гурван өдөр үргэлжилнэ. 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцож байна. 

Хүүхэд залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах нь энэхүү арга хэмжээний эрхэм зорилго юм.

viber image 2025 09 20 11 19 24 503

viber image 2025 09 20 11 19 30 823

viber image 2025 09 20 11 19 31 857

viber image 2025 09 20 11 19 43 692

viber image 2025 09 20 11 19 47 803

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.