Геологич Ө.Соёл-Эрдэнэ: Бид газрын ховор элементийн хайгуулаа хийж нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

Геологич Ө.Соёл-Эрдэнэ: Бид газрын ховор элементийн хайгуулаа хийж нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

 “Газрын ховор элемент эрэлттэй үед бид боломжоо ашиглах нь зүйтэй. Бид газрын ховор элементийн хайгуулаа хийж нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөөтээгүүр, хайгуулыг төрийн бодлогоор, хууль эрх зүйн орчноор нь дэмжих ёстой” гэж Монголын Хайгуулчин залуучуудын холбооны тэргүүн, геологич Ө.Соёл-Эрдэнэ хэлж байна

Монголын Хайгуулчин залуучуудын холбооны тэргүүн, геологич Ө.Соёл-Эрдэнэ:

-Критикал минерал гэдэг нь тун өргөн ойлголт. Улс орнууд өөрийнхөөрөө жагсаалтыг гаргасан байдаг. Харин Монгол Улсын хувьд жагсаалт алга. Аж үйлдвэрийн зургаадугаар хувьсгал эхлэх үед газрын ховор элемент нэн шаардлагатай болно. Цаг хугацаа биднийг хүлээхгүй учраас газрын ховор элемент эрэлттэй үед бид боломжоо ашиглах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, үнэ цэнтэй, эрэлт хэрэгцээтэй байх үеийг алдаж болохгүй. Ингэхийн тулд бид 3.6 сая тонны нөөцөө хэрхэн өсгөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Газрын ховор элементийн хайгуулаа хийж нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай.Газрын ховор элементийг олборлож, үйлдвэрлэхээр зорьж байгаа бол эхлээд газрын ховор элемент хаана байгаа, ямар нөөцтэй байна вэ гэдгээ олох нь чухал.

Нөгөөтээгүүр, хайгуулыг төрийн бодлогоор, хууль эрх зүйн орчноор нь дэмжих ёстой гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.