Хоёр настай хүүхдийг хайх ажиллагаанд нисдэг тэрэг болон дрон ашиглаж байна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы үүрэг чиглэлийн дагуу ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэрэгтэй аврах баг Хөвсгөл аймагт үүрэг гүйцэтгэж байна. Мөн орон нутгаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроноор эрлийн ажиллагааг эхлүүлжээ.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон дуудлага өчигдөр /2025.09.17/ 16:57 цагт ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, ШШГГ, Хүүхдийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.