Хоёр настай хүүг агаараас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг хүсэв

Хоёр настай хүүг агаараас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг хүсэв

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газарт бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр буюу 09-р сарын 17-ны өдрийн 16:55 цагт иржээ. 

Иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь мод бэлтгэлийн газарт гэр бүлийнхээ хамт байсан бөгөөд эцэг эхийнхээ түр холдсон хугацаанд машиндаа унтаж байгаад сураггүй болсон байна. Эрлийн ажиллагаанд Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эрлийн хүрээг өргөжүүлэн зохион байгуулж байна.

Хүүхдийг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Улсын Онцгой комисст агаараас эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж дрон болон нисдэг тэрэг ашиглуулах хүсэлт гаргажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.