Дэлхийн од FAT JOE Монголд ирэхэд хоёр хоног үлдлээ

АНУ-ын алдарт реппер Fat Joe анх удаа Монголд тоглолтоо хийх гэж байгаа талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Есдүгээр сарын 20-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд 16:00 цагт болох “Zone X”тоглолтонд Fat Joe бүтэн нэг цагийн турш гал асааж, үзэгчдийг догдлуулна.
Fat Joe бол Монголд ирж буй АНУ-ын уран бүтээлчдийн дундаас хамгийн нэр нөлөө бүхий эрхмийн нэг. Хуучны “old school”-оос орчин үеийн “new school” хэмнэл хүртэл бүх жанрт чадварлагаар хөрвөдөг нь түүнийг үеийнхээ хамгийн хүчирхэг уран бүтээлч гэдгийг нотолдог.
Монгол талаас нүүр царай болгон “Opozit” хамтлагтай голлон хамтран ажиллаж байгаа ба Vandebo, Mrs M, Ginjin,Tsetse, Vanqush зэрэг дотоод уран бүтээлчид тоглолтонд оролцоно.
Opozit хамтлаг: “Дэлхийн А зэрэглэлийн уран бүтээлчтэй нэг тайзан дээр гарах болсондоо баяртай байна. Хамгийн хит гэсэн дуунуудаа дуулах болно. Намрын налгар өдөр болох учраас цаг агаарт санаа зовох зүйлгүй” гэлээ.
Тасалбарыг маргааш буюу 09/19-нийг дуустал shoppy.mn-ээс COUPON20 кодыг ашиглан хямдралтайгаар худалдан авах боломжтой гэнэ.
🔖Тасалбараа эндээс:
👉https://shoppy.mn/products/zone-x-250920
Зургийн цомог




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.