Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй гахайн аж ахуйтай танилцлаа

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй гахайн аж ахуйтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй гахайн аж ахуйтай танилцлаа.

Тус аж ахуй нь мангалица буюу хонин гахайг үржүүлдэг. Мангалица гахай нь хонь шиг ноостой, өвлийн ямар ч хүйтэн нөхцөлд даардаггүй, хорогддоггүй, гадаа амьдардгаараа давуу талтай юм. Мөн бэлчээрлэж өвсөөр хооллодог, хоньтой адил учир хөрс сүйтгэдэггүй байна.

982e9e919cb1495a9c25220cc35072e7

Нэг торойлохдоо хамгийн ихдээ 10, багадаа таван тоорой гаргана. Жилд хоёр удаа торойлдог. Мах нь энгийн гахайных шиг цайвар биш улаан өнгөтэйгөөс гадна үхэр, хониных шиг алаг, амттай аж.

Гахайн аж ахуй эрхлэгч Н.Наранбадрах: Энэхүү гахайг өрх болоод сумын хэмжээнд тэжээвэл эрүүл мах идэх боломж бүрдэнэ. Мөн өрхийн хэмжээнд нитритгүй хиам, зайдас үйлдвэрлэх боломжтой юм. Фермийн илүү нугаламтай гахайг бодвол амьдын жингээр 5-10 кг-ын доор үзүүлэлттэй. Энэ нь гадаа байж, хүйтэнд өвөлжиж энерги их зарцуулдагтай холбоотой. Мөн дархлааны тогтолцоо маш өндөртэй, вакцин ч хийх шаардлагагүй гэж үздэг. Мангалицаг ч гэсэн харьцангуй нөмөр газар байлгаад, тэжээвэл өсөлтийн хурд жингийн хувьд адил байх боломжтой. Анх өөрийн хөрөнгөөр 20 тоорой авч үржүүлэн жилийн хугацаанд 200 гахайтай болж чадсан.

Цаашдаа төр засгаас бидэнд олгож буй боломжийг ашиглан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, аж ахуйгаа илүү өргөжүүлэх сонирхолтой байна.

f033eeae6799421d9b71c2a033050bdb

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.