Хөвсгөл аймагт алга болсон 2 настай хүүхэд олдоогүй, 100 гаруй хүн хайж байна

Хөвсгөл аймагт алга болсон 2 настай хүүхэд олдоогүй, 100 гаруй хүн хайж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт хоёр настай хүү алга болжээ.

Тодруулбал, Хүүхэд өчигдөр оройн 16 цаг орчимд алга болжээ. Тухайн айл сумын төвөөс 30 км зайд хөдөө байдаг аж. Тариалан сумын төсөвт байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгжийн ажилчид сумын нийт иргэд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид нийт 100 орчим хүн эрлийн ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлж байна. 

Тариалан сумын Баянбэлчирийн давааны Сайхан мод орчмоос хоёр насны эрэгтэй хүүхэд алга болсон тул харсан, олсон хүн байвал 8829-4661, 7038-6057 дугаарт яаралтай мэдэгдэхийг хүсэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.