Онцлох ажил: Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна

Онцлох ажил: Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна

“Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтаар Багануурын батарей хуримтлуурын станцыг онцолж байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд ажлаа хүлээн авснаас хойш хотын эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарсан. Үүний нэг Багануурын батарей хуримтлуурын станц бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний чиглэлээр улсдаа анхдагч төсөл болсон. Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Багануурын батарей хуримтлуурын станц нийт 48.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлээд байна.

68ca7e59e337fe7967a30133

Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашигладаг эдийн засгийн үр өгөөжтэй станц юм. Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүйгээр эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгддэг онцлогтой. Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гээд тооцвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой.

68ca7e60e337fe7967a30134

Ташрамд, Багануурын батарей хуримтлуурын станцыг ердөө 75 хоногийн хугацаанд барьж, ашиглалтад оруулж байв.

68ca7e6ce337fe7967a30135

68ca7e78e337fe7967a30136

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.