🔴LIVE: Gem Mall худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Gem Mall худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.

Хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүнээ хутгалж хөнөөсөн хэрэг энэ оны зургаадугаар сард гарсан. Хэрэгт холбогдогчийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр (2025.09.17) болж байна.

Тодруулбал, Н.Э нь “Gem mall” худалдааны төвд гэр бүлийн хүнээ онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Улмаар хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхэд өнөөдөр 09:00 цагт шүүх хурал эхэлсэн юм. 

Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн онц хэрцгийгээр хүн алсан зүйл заалтаар яллахаар шүүгч шийдвэрээ танилцуулав. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 10 минут өмнө
Өөрийгөө бас алчихсан бол дээр байж дээ