Хар тамхи улсын хилээр нэвтрүүлэн, худалдан борлуулдаг этгээдийг дайчлан баривчилжээ
Хар тамхи улсын хилээр нэвтрүүлэн, худалдан борлуулдаг этгээдийг дайчлан баривчилжээ.
Хар тамхитай тэмцэх газраас олон улсын карго үйлчилгээ ашиглан улсын хилээр синтетик төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэн, борлуулж байгаа үйлдлийг баримтжуулан шалгаж Чингэлтэй дүүргийн дугаар хороонд оршин суух иргэн Х-г энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дайчлан баривчилжээ.
Сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэршилтэй бодис 310.5 граммыг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.