🔴LIVE: Сангийн сайд Б.Жавхлан: Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангасан төсөв өргөн барьсан
Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр сэтгүүлчдэд 2026 оны төсвийн талаар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан:
-2024 оны сүүлээс нүүрсний үнэ огцом унаж, экспорт хумигдаж, төсвийн орлого тасарч, валютын нөөц багасаж, төгрөгийн ханш суларч, үнийн өсөлт-инфляц нэмэгдсэн. Үүний улмаас эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж хоёр дахин буурсан. Эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангасан төсөв өргөн барьсан.
Иргэдийн хүсэл, нийгмийн захиалгад нийцүүлж, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэхээр төлөвлөв. Зээл, тусламжийг энэ чиглэлд түлхүү чиглүүлэхээр тооцов.
Төсвийг улстөржүүлж, намын даргын сонгуультай холбож “барьцаалж” байгаа бол маш харамсалтай. Улс орноороо тоглож байна л гэсэн үг гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.