Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарлана

Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарлана

Монголын үйлдвэрчний эвлэлээс багш нар есдүгээр сарын 28-нд орон даяар ажил хаялт зарлана гэж мэдэгдэв.

Багш нар цалин хангамжийг нэмж, ажиллах орчныг сайжруулахыг шаардаж ажил хаялт зарлахаар болжээ. Есдүгээр сарын 28-нд болох багш нарын ажил хаялтад дан ганц ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцох юм байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад идэвхтэй оролцохоо илэрхийлж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.