🔴LIVE: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан: Боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж байгаа
Ирэх оны төсвийн талаар төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайханаас тодруулав.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан:
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтээр энэ жилийн төсвийн төсөл нь макро эдийн засгийн нөхцөл байдалтай нийцтэй байна. Түүнчлэн эдийн засгийн таамаглалаа зөв хийж, бодит нөхцөл байдалтайгаа эвлэрсэн, хөрсөндөө буусан төсвийн төсөл болсон байна гэж үзсэн. Учир нь Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг 7.5 хувь байна гэж үзэж байсан бол өнөөдөр 5 хувь болгож бууруулсан байна. Эдийн засгийн хүндрэлийг зөв харсан байна гэж үзэж байна. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг дэмжих нь зүйтэй гэж харж байна.
Нүүрсний үнийг хэт өөдрөгөөр төсөөлдөг байсан. Монгол улсын төсөв 2010 оноос хойш маш замбараагүй байсаар ирсэн. Энэ жил ч бас бид тодорхой хэмжээний алдагдалтай төсөвтэй байх юм. Тийм учраас алдагдлыг багасгах ёстой. Төсвийн бодлогын асуудал дээр бид анхааралтай байх хэрэгтэй. Энэ жил Засгийн газраас хүн рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж байгаа. Жил бүр төсвийн бодлогыг өөрчилдөг байдлыг халах ёстой. Урсгал зардал дээр бодлогын томоохон өөрчлөлт хийх хэрэгтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.