Хотын дарга Х.Нямбаатар Б.Чойжилсүрэн сайдыг сүйтгэсэн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг засварлахыг шаардав

Сарын өмнө улсын комисс хүлээж авсан явган хүний замыг хуулаад хаячихлаа гэсэн зураг бичлэг цахим орчинд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл уг асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, Б.Чойжилсүрэн сайдыг сүйтгэсэн ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг засварлахыг шаардав.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Дүүрэг орон нутаг, нийслэлийн төсвөөр хийгдсэн ажлын араас Эрчим хүчний яам дулааны шугам солино, шинэчилнэ, өргөтгөнө гээд хуулаад сэндийчээд хаячихдаг. Нөхөн сэргээж ажлаа гүйцэд хийж, хүлээлгэн өгөлгүй хаячхаад алга болно. Нийтлэг дүр зураг. Сарын өмнө комисс хүлээн авсан явган зам хуулаад хаячихлаа Нямбаатар аа, гээд бүтэн зунжин таны өмнөөс би зодууллаа, Чойжоо сайд аа.
Нийслэл барьж байгуулна, танай яам араас нь сэндийчиж хаячхаад алга болно. Харин юм л бол хойд хар овоохой гэгчээр нөгөө л Нямбаатар буруутан нь. Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг Чойжоо сайд аа, та энэ хядсан ногоон байгууламж, сүйтгэсэн нийтийн эзэмшил, явган замаа хэзээ нөхөн сэргээх вэ гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.