Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургуулийн барилга нь нийт 17382.0 ам.метр талбай бүхий зоорьтой, гурван давхар, хоёр блок барилга юм. Түүнчлэн спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалтай.

68c8b8d3e337fe7967a300cd

Мөн гадна тохижилтын хувьд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж болон явган хүний зам талбай болон авто зогсоолыг төлөвлөн гүйцэтгэсэн.

68c8b8e6e337fe7967a300cf

Тус барилгын ажлыг "Билгүүн монгол констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

68c8b8f1e337fe7967a300d0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.