Нисэхийн уулзвараас Сонсголон хүртэлх авто замын хөдөлгөөнийг 22:00 цаг хүртэл хаажээ

Сонсголонгийн зам, Нисэхийн уулзвараас хойш түлш тээвэрлэж явсан автомашин эвдэрч, замын гадаргуу дээр түлш асгарсан нөхцөл байдал өнөөдөр 16:00 цагт үүссэн. Үүнтэй холбогдуулан Нисэхийн уулзвараас Сонсголонгийн зам хүртэлх хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, замын гадаргууг цэвэрлэх ажил явагдаж байна.
Уг саатлаас шалтгаалан Наадамчдын гудамж, Москвагийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө замуудын хөдөлгөөнд нөлөөлж ачаалал ихэссэн байна.
Замын гадаргууг цэвэрлэх ажил 22:00 хүртэл үргэлжлэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.