Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө

Х.Нямбаатар: “Хермес” төвийн нүхэн гарцын газар чөлөөлөлт дээр аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөнө

Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатар байршлууд дээр нь ажиллав.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина. 2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан. Тэгвэл Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн нүхэн гарцын ажлыг эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийн асуудлаар хотын дарга Х.Нямбаатар байршлууд дээр нь ажиллав. Өнгөрсөн долоо хоногт Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарц дээр ажиллаж, “Хэт Моторс” ХХК-тай хашаа татах асуудлаар зөвшилцөлд хүрэхгүй байгааг мэдээлж байсан бол өнөөдөр тухайн компанитай үнэлгээ хийхээр болсныг тодотголоо.

68c7d16fe337fe7967a300c9

Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Нарны замын баруун, Төмөр замын зоориноос урагш Тээвэрчдийн гудамжтай холбох авто зам нүхэн гарцын ажлын газар чөлөөлөлтийн байршил дээр ажиллалаа.

68c7d0b2e337fe7967a300c4

Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүрэгт Вокзалын баруун талд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа цогц ажлын нэг нь “Хермес”-ийн нүхэн гарц. Тухайн байршилд есөн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх, хашаа татах ажлууд хийгдэнэ. Үүнээс таван ААН-тэй зөвшилцөлд хүрч хараахан чадаагүй байна. Нэгдүгээрт, “Цүүрдэн” компани нийслэлийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг даргаар газар олгуулсан байна. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Гэвч энэ компани хөрөнгийн үнэлгээ хийх ажлыг огт зөвшөөрөхгүй байгаа. Хоёрт, “Фаерсэйфти экюпмэнт” компанид 897 орчим сая төгрөгийн хөрөнгийн үнэлгээ гарсан. Хөрөнгийн үнэлгээн дээр нэмж 200 ам.метр газар авах саналтай байгаа. Санал болгосон газрыг нь олгох боломжгүй. Харин өөр байршилд газар олгох боломжтой. Гуравт, “МАК Централ” компани хөрөнгийн үнэлгээтэй танилцаж, зөвшилцөхөөр хүлээгдэж байна. Дөрөвт, “Плагротрейд” компанид 66.7 сая төгрөгийн үнэлгээ гарсан. Үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа. Үйл ажиллагааны зориулалтынх нь дагуу газар нэмж санал болгоё. Тавдугаарт, “Сээкл” компани хөрөнгийн үнэлгээ хийхийг зөвшөөрөөгүй. Дахин үнэлгээ хийхийг зөвлөсөн байдалтай байна. Дээрх таван компанитай зөвшилцөлд хүрэх хэрэгтэй байна. Энэ долоо хоногт ирээд уулз. Нийслэлийн зүгээс дахиж мөн компаниудтай уулзъя. Үүнээс цааш Захиргааны ерөнхий хуулийн дагуу харилцааг мөрдөнө” гэсэн юм.

68c7d161e337fe7967a300c8

Улаанбаатар хотод 1949 онд анхны төмөр зам байгуулагдсанаас хойш хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд явж ирсэн. Улаанбаатар хотод нүхэн гарцууд барьснаар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах боломж бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулахыг зорьж байна.

68c7d182e337fe7967a300ca

68c7d0bbe337fe7967a300c5

68c7d081e337fe7967a300c2

68c7d075e337fe7967a300c1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.