НПГ: Ц.Д нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн хохирогч Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн

НПГ: Ц.Д нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн хохирогч Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу, дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн

Нийслэлийн прокурорын газраас олон нийтийн сэтгэл зүйг цочирдуулсан хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн талаар мэдээлэл өгөв.

Цагдаагийн албан хаагчид одоогоос жил гаруйн өмнө (2024.06.24) хоёр хүнийг хөнөөсөн ноцтой гэмт хэргийг илрүүлсэн. Хэрэг үйлдсэн гэх этгээд нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух хаягтай, 20 настай этгээд болохыг мэдээлж байв. Хэрэг шүүхэд шилжсэн. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд товложээ.

Харин Нийслэлийн прокурорын газраас хэргийн талаар тодруулахад дараах тайлбарыг өглөө.

Прокурорын тайлбар дэлгэрэнгүйгээр,

-Цагдаагийн байгууллага 2024 оны 6 дугаар сарын 21-ний өглөөний 5 цаг орчимд иргэн Э.Г-ээс гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан.

Холбогдох албаныхан хэргийн газарт үзлэг хийх явцад арван зургаан настай, эмэгтэй Ч.Ш-ийн амь насыг хохироосон, цогцсыг нь чемоданд хийсэн болон бусад нөхцөл байдал илэрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн хоолойг цахилгааны утсаар боож амь насыг нь хохироон чемоданд хийсэн, иргэн Т.З-г өмнө нь хоолойг нь цахилгааны утсаар боож амь насыг нь хохироож ханын шүүгээнд хийж нуусан байсан нь илэрсэн.

Ц.Д нь насанд хүрээгүй Ч.Ш-ийн амь насыг хохироосны дараа нь Э.Н, Э.Г нарыг заналхийлэн, амь хохирогч Ч.Ш-ийн цогцсыг чемоданд хийлгэж дуу-дүрсний бичлэг хийж сүрдүүлсэн, мөн Т.З-ын амь насыг хохироосны дараа эд зүйлийг устгаж гэмтээсэн, Т.З-гийн фейсбүүк хаягаар нь бусадтай харилцаж, мөнгө шилжүүлэн авсан байдаг.

Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Д нь арван зургаан насанд хүрээгүй Т.М гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд орсон, Х.Э нь тэрхүү насанд хүрээгүй хохирогчийг зуучилсан зэрэг гэмт үйлдэл мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон.

Мөрдөх байгууллага, Ц.Д-г хоёр хүнийг алах, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх, хулгайлах, залилах, заналхийлэх, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт, Х.Э-г бусдыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт яллагдагчаар татах санал гаргаж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас үндэслэлтэй гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Нийслэлийн прокурорын газар уг хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хэргийг хэлэлцээд прокурорт хэргийг буцаасан. Прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эсэргүүцэл бичсэнийг давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

Шүүхээс уг хэргийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр прокурорт буцаан ирүүлсэн байдаг. Мөрдөх байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийлгэн, дүгнэлт тодорхойлолт гаргуулах, нэмж мэдүүлэг авах зэрэг ажиллагааг гүйцэтгэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт ирүүлсэн. Прокуророос яллагдагч Ц.Д, Х.Э нарын үйлдсэн хэрэг тогтоогдсон гэж дүгнэн 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Прокурор нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан хэргийг хянаад цугларсан нотлох баримтыг тал бүрээс хянаж, өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг хараат бусаар гаргадаг.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагт явуулахаар товложээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцдэггүй бөгөөд хэргийг прокурорт буцаах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргадаг гэв.

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 1 цаг өмнө
Зураг дээрээс харахад эрэгтэй, эмэгтэй 2 мөн ч сүрдүүлгэнд орж хүчинд автсан хүний шинжтэй байсан байхдаа. Монголчууд бүгд харсан худлаа хуцах хэрэггүй хамжигчидыг нь ял завшуулах гэж улайраад байгаагийн ард их мөнгө л эргэлдэж байгаа биз.
aluurchid 1 цаг өмнө
surduulsen yum alga bugd l taalamjtai tuhtai tsai uugaad ineej avhuultsgaasn baidimaa 4huchin bolon aluurchdiig tzaazlaachee
Баасан 34 минут өмнө
Хүн алж байхад хүчиндэж байхад хамт байсан 2 хүн яагаад байгаад бөйсан байхав тэр тусмаа шөнө дарамтанд байсан гэх ямар үндэслэл байгаан тийм бол хүн хүчиндэж алж байхад зугтах зөндөө боломж байсан байхад яагаад зугтаагүй юм энэ бол худал мэдүүлэг гэдэг нь ойлгомжтой харагдаж б.а