Монголын ахмадын холбоо: Тэтгэврийг зургаан хувиар нэмэхийг эсэргүүцэж байна

Монголын ахмадын холбоо: Тэтгэврийг зургаан хувиар нэмэхийг эсэргүүцэж байна

Монголын ахмадын холбооноос тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгож, тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар:

-Монголын ахмадын холбооны зүгээс УИХ-аас 2024 онд Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ахмадуудад цогц болон хувилбарт үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон асуудлыг тусгаж, хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр олон зуун ахмад төрийн үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон. Хуулийн хэрэгжилт нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Тийм учраас ахмадуудын нэг хэсэг нь их баяртай байгаа. Уг хуулийн 8 зүйлд "Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, инфляцын өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нь нэмэгдүүлнэ гэж тусгасан. Өнөөдөр ахмад настнуудын тэтгэвэр хоорондын зөрүү их байгаа.

Шинээр тэтгэврээ тогтоолгож байгаа иргэд нэг сая төгрөгөөс дээш тэтгэвэр авч байхад 10, 20 жилийн өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хамгийн бага буюу 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ бол засах ёстой зүйл. Ахмад настнуудын орлогын баталгааг хангаж чадахгүй байна. Өнгөрсөн 2022 оноос хойш өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хэр хэмжээгээр өссөн билээ. Ахмадуудын 57.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу бүрэн тэтгэврийн 689 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь 520 мянган төгрөг авч байна. Ахмадуудын жагсаал, суулт хийж байгаа шаардлага нь тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгож, тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож бууруулах байсан. Нийт долоон төрлийн шаардлага тавьсныг Монголын ахмадын холбоо анхааралтай судалж үзсэн. Төр засагтаа хандаж байгаа шаардлагыг дэмжиж байна. Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн баасан гарагт ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж, санал бодлоо солилцсон. Ирэх 2026 оны улсын төсвийн төсөлд зургаан хувиар тэтгэвэр нэмнэ гэж албаныхан мэдээлсэн. Бид үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, тэтгэврийн хэмжээг дорвитой  нэмэх шаардлагыг тавьсан гэв.

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюунтунгалаг 1 цаг өмнө
үнэн2010 онд буюу үүнээс өмнө тэтгэвэрт осон хүмүүс 32 жил ажилаад 689 2013 оноос орсон улсад 20 жил ажиллаад сая шахуу төгрөг өвч бнаа шүү үүнийгээ иргэн хар
Ariunjagal. Dashtceren 16 минут өмнө
Бас зээлийн хүүг нэмж авч буй сарын л хүү бодож авч байна уу? Эсвэл бүр нийт сараар нь дахин нэмээд хүү аваад байдийнмуу шалгаж өгөөч. Бас Ахмадуудаа Орон Сууцанд хамруулж өгөх хэрэгтэй байна
Tsendayush 6 минут өмнө
Ариач ингэж нэмж болохгүй ахмадын хаа төлөө шаардлагаа хүргүүлж байгаа баяртай байна.Ахмадууд хүлцэнгүй байх ёстой юм уу хаашаа юм
Tsendayush 6 минут өмнө
Ариач ингэж нэмж болохгүй ахмадын хаа төлөө шаардлагаа хүргүүлж байгаа баяртай байна.Ахмадууд хүлцэнгүй байх ёстой юм уу хаашаа юм
Tsendayush 6 минут өмнө
Ариач ингэж нэмж болохгүй ахмадын хаа төлөө шаардлагаа хүргүүлж байгаа баяртай байна.Ахмадууд хүлцэнгүй байх ёстой юм уу хаашаа юм
Tsendayush 5 минут өмнө
Ариач ингэж нэмж болохгүй ахмадын хаа төлөө шаардлагаа хүргүүлж байгаа баяртай байна.Ахмадууд хүлцэнгүй байх ёстой юм уу хаашаа юм