Д.Амарбаясгалан: Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна

Д.Амарбаясгалан: Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна
Их хурлын дарга Д.Амарбаясгалан энэ долоо хоногтт "МАН-ын даргад өрсөлдөнө" хэмээн мэдэгдсэн нь улс төрийн хүрээнд шуугиан тарилаа. Шуугиан дэгдэхтэй зэрэгцээд түүнийг элдвээр харлуулсан мэдээллүүд үерийн ус шиг урсаж байна. Мөн, хууль хүчнийхэн түүнтэй ойр дотны гэх хоёр хүнийг баривчлан саатууллаа. 
Тэрбээр энэ бүхэнд тайлбар хийлээ. "МАН-ын даргад өрсөлдөх мэдэгдэл зарим нэг хүнийг ихэд уурлуулав бололтой" гэжээ.  
Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан: 
-Д.Амарбаясгаланг Женкотой холбох, нүүрсээр харлуулан будах төлбөрт даалгавартай сошиал армиуд өдөр шөнө, өглөө оройгүй гүтгэж, элдэв эвлүүлэг, зохиолоор дайрч байна!
НАМАЙГ ХОЛБОЖ БИЧҮҮЛЖ БАЙГАА НӨХӨД ЭСРЭГЭЭРЭЭ ӨӨРСДӨӨ ТҮҮНТЭЙ ХАМТАРЧ, ЮУ ЮУ ХИЙЖ БАЙСНЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ.
Харин бид энэ хүний эсрэг сөрөн зогсож, түүний хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, намаа татан буулгах хэмжээний асуудлыг даван гарч байсныг журмын олон нөхөд минь мэдэх буй за.
МАН-ын асуудал бол Монголын зовлон биш. Улс төрийн намын асуудал! Намын даргын асуудлыг нам дотроо ярьж болохгүй юу нөхөд өө?! Манай нам бас ч гэж дотроо өрсөлддөг, асуудлаа ярьж чаддаг нам байсныг сануулах илүүц биз.
Гаргасан шийдвэр, итгэл үнэмшил минь улам бүр асаж байна. Олон жил зүтгэсэн намынхаа ЕНБД-ын хариуцлагатай ажлыг хийж, шинэ үеийн дэвшилтэт үзэл баримтлал, арга барилтай нам болгохын төлөө зүтгэж ирснийхээ хувьд МАН маань уруудан доройтож байгааг хараад зүгээр суух эрх надад байхгүй.
Би МАН-ын даргад өрсөлдөнө... 
8596a5a2b9934113ad202814bfb8eb7b
22aed7b88bc446da8569c0d3ec3956f5
4eb34c7ff2724a83a6984fa072367630
357dca96c06849c0b7a97a685fa86bab

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.