Хөвсгөл аймгийн тарваган тахлын хөл хориог цуцалжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр дуусгавар болгож, 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16:00 цагаас эхлэн хөдөлгөөн хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.
Анхны голомт батлагдсанаас хойш нийт 113 хүнд тусгаарлалт хийж, хариу арга хэмжээ хийжээ. Өчигдөр 43 иргэнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Хяналтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байна. Тусгаарлалтад байгаа 67 иргэнээс нийт 32 иргэнийг тусгаарлалтаас гаргасан бол 35 иргэнийг сум, аймгийн эмнэлэг болон гэрт нь тусгаарлан ажиглаж байна. Аймгийн хэмжээний өндөржүүлсэн бэлэн байдлыг өдөр тутмын бэлэн зэргийн шилжүүлж буулгасан гэж аймгийн онцгой комиссоос мэдээлэв.
Иргэдийн гар дээр байсан 252 тарвагыг устгасан. Тарваган тахлын эрсдэл өндөр байгаа учраас постуудын хяналт шалгалт үргэлжилнэ гэж шуурхай штабаас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.