Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзав

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэлжээ.

Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.

ahmad2

Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.

Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.

ahmad3

Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.

ahmad4

ahmad5

Сэтгэгдэл (31)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхжаргал 1 сар өмнө
Тэтгэвэрээ 1500000 болгож өөрсдийнхөө тансаг хэрэглээг хасах 10туслахаа дарга нараа цомхтгох хэрэгтэй 126хас 37гишүүн байхад болно.Та нар илүү зарлалаа хэмнэ өөрсдийн цалин тэтгэмжээ зогсоо
Энхамгалан 1 сар өмнө
Гишүүдийн тоог япон шиг болго яамдын тоог бууруул
чонос 1 сар өмнө
тэгвэл ахмадуудаа төлөвлөгөатэйгээр бурханд үдэх юм бна гэж ойлолоо зөв үү
Сүхбаатараа шударга байж сур 1 сар өмнө
Тэтгэвэр гэдэг чинь олон жил ажилсан шимтгэл төлсөн мөнгөө эргүүлэн авч байгаа хэлбэр шүү дээ.30-40 жил ажиллаж шимтгэл төлсөн иргэн эсвэл Ажилсан жилийг нөхөн тооцох нэг удаагийн хуулиар 100 хүртэл мянган төгрөг төлөөд 10 жил ажилсан жилээ нэмэгдүүлсэн бол илүү их % тэтгэвэр нэм гэж Монголын ахмадын хорооны дарга Сүхбаатар шударга гэж үү
Байгальмаа 1 сар өмнө
Тийн ш ингээл нэмчдэг бол ажил хийх хэрэг байгаамуу арилжаа наймаа мөнгө олж баяжаад тэгээд дээр улсад хөдөлмөрлөөгүй мөртлөө тэтгэвэр авна гэтэл цалингаас цалингийн хооронд хөдөлмөрлөж байсанаа өндөр тэтгэвэртэй гэнэ ялгааг нь сайн гаргах хэрэгтэй л дээ
Зочин 1 сар өмнө
ИХ гишүүдэд өгөх гээд байгаа 15 тэрбумаа ХАСААД эмээ өвөөгөө өгөөч дээ . Наад улсууд ЧИНЬ энэ янзаараа 50 он битгий хэл 30 он хүргэх юм уу ? ОЮУНЭРДЭНЭ 6 жил ерөнхий сайд хийхдээ тэтгэвэр НЭМЭЭГҮЙ. Та нэг нэмж хайрлаач гуйя .
Болд 1 сар өмнө
Юу элэнцгийн чинь 2050 он юун 5 жилийн дараах өсөлт вэ.Өнөө маргаашгүй өлбөрч үхэж байгаа ахмадуудыг та нар яг яа гээд байгаа вэ.Үх гэсэн үгүү.Наад хэдэн өвгөн коммунистууд чинь худлаа дүр исгэж явнаа...
Чука 1 сар өмнө
Ямар тэнэг хүмүүсийг хуурч байгаа юу өөрсдийн тансаглалаа Хас тэр олон туслахаар яадаг хүн болгон бинзен утасны зардлаа өөрсөдөө гарга тэгээд 126-г 56 болгочих доо арай дэндүү юмаа өөрсөдөө тэрбумаар нь хусаад хэдэн ахмаддаа өгөх болохоор мөнгөгүй гдг
Зочин 1 сар өмнө
Сүхбаатарын 2 талд сууж бгаа мануухайнууд тэргүүлэгчид юмуу...даган баясагчид юмуу....урамшил авдаг байхдаа юу хийсэн гэж авч бгаа бол...энэ жагсаалд эднээс бна уу...харваас бөгс долоогчид бна ш дээ....
Сараа 1 сар өмнө
Бага тэтгэвэртэй өндөр настны тэтгэвэрийг нэмэх улсад 33 жил ажлаад 689 төгрөг авч бна гэтэл улсал ганц жил ч ажлаагүй малчид тэтгэвэртээ гарахад яг адил 689 төгрөг бна энэ бол буруу зүйл ажил хийсэн нь илүү авмаар бна тэмцэнэ шүү тэтгэвэрийг ялгааг арилгахгүй бол Занданшатараа689 мянгаар хошногоо арчих уу хотын нэг рёсторанд ороход нэг хоолны мөнгө тэтгэвэрээ нэм юун 30 он бэ настангууд өлсөж бна
Туяацэцэг 1 сар өмнө
Тэтгэвэрээ нэмээчээ ажил хийгээгүй малчидтай адил тэтгэвэр авах гэж ямар юм байхав улсад 29 жил ажлаад тооцоололоо буруу гаргаснаа эргэж хараач ажил хийсэн нь илүү авдаг баймаар юмаа настангуудаа доромжилж 6хувь нэмэхэаэ боль тултал нь нэм тэгьэл эд нар зээл авахгүй тэмцэнэ шүү настангууд бид
Зочин 1 сар өмнө
Улсад огт ажил хийж байгаагүй байж өндөр настны тэтгэвэр авч байгаа хүмүүсээ хасаад эсвэл ажилласан жилд нь тааруулж тэтгэвэр олгоод бүтэн 25 жил ажилласан бусдад нь нэмэх хэрэгтэй шударга бай л даа новшнуудаа
Д.Нацагдорж 1 сар өмнө
2026 онд тэтгэврийн нэмэгдэлд олгох 333,5 тэрбум төгрөгөө тэтгэвэр авдаг ахмадуудын тоонд хувааж бүх ахмадуудад тэнцүү нэмбэл шударга шийдвэр болно .
Ахмад настан 1 сар өмнө
Улсад 30 гаруй жил хоёргүй сэтгэлээр чөмгөө дундартал зүтгэчихээд, хөнгөн ажил хийж бсн... мөн малчидтай адил тэгш тэтгэвэр өсгөх нь ч юу юм. Төр сул орон тоогоо цомохтогож УИХ-ын гишүүний элдэв хангамж, тансаглалыг хасаж ахмад настануудын амжиргааг дээшлүүлэ зах зээлийн үнийн өсөлт сөгдүүлж байна
Ахмад настан 1 сар өмнө
Үнэн шүү
Алтанзаяа 1 сар өмнө
Гадаадын орнуудад маш их баялагаа ямар ч үр ашиггүй зөөж байна тиймээс хяналтаа сайжруулж орж байгаа орлогоо тэтгэвэр тэтгэмжээ нэмэх хэрэгтэй
Баатар чулуун 1 сар өмнө
Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг нэмэх хэрэгтэй байна нэг удаа нэг сайн нэмээд өгөөч
Зочин М 1 сар өмнө
Гишүүүдийнхээ тоог хасах хэрэгтэй 30 бхад л болно. Сайд дарга нартай 50 аас хэтрэхгүй бх хэрэгтэйшдээ
Чимгээ 1 сар өмнө
Тэтгэврийн доод хэмжээг л 1500000 болгох хэрэгтэй хөгшчүүдийн тэтгэвэр нэмэхээр л баахан шалтаг тоочих юм бид л та нарыг сонгуулиар дэмжиж гаргадаг шүү
Цэцгээ 1 сар өмнө
ИХ- н гишүүдийн гэр бүлсэг цалинждаг олон туслахын оронтоог хасаачээ 1 гишүүн юуных нь туслах нтр гэж 23 - н сая төгрөг ахан дүүс бэр хүргэнийг цалинжуулж ард түмнээ мэдрэмж мэдрэлгүй мэтээр үзэж тэнгэрийн эрх дархаа зогсоо энэ уулзалт ахмадуудын тэтэгвэр нэмүүлэх тухай жагсаалын үд дүнд түй ч хамаарах зүйл алга төсөв хэтэрлээ гэхэд өөрсдийнхөө хулгай луйвар нөхөрсөгөөр хуваан авч идэж уудаг тэр мөнгөө л больчих та нар түүнийг шамших ямарч эрхгүй луйварчид тэгвэл ахмадууд чинь харин нэмүүлэх хүртэх авах зээлдэх бүрэн эрхтэй БНМАУ- н иргэд мөнөөсөө мөн шүү ьэтэгвэр 6/ хувь нэмэхэд төсөв хэмнэгдээд та нарын төлөвлөгөөт төсөв чинь нурах гээд үхлээ юү харин эсрэгээрээ цөөхөн ард түмэнд хэдхэн гишүүн байж урсгал замбараагүй олон зардлуудыг маш яаралтайгаар танаж хасах хэрэгтэй тэснэ тэснэ гэгчээр нэг л өдөр яадагч аргагүй гэсгээлд өртөнө
Said 1 сар өмнө
36 sar bologo
Дунгаамаа 1 сар өмнө
Занданшатар та.хүүхэд хуурч бгаа юм шиг боль.их хурлын.гишүү дийн цалинг хас тусгай хангамжийг хас.сайд дарга нараа хас.гишүүдийн 4 туслахыг хас.машиныг хас.компаниудыг шалга хууль бус хөрөнгийг хураа.төсөв хулгайлж баяждаг тогтолцоог хас гишүүн байсан улсуудад тэтгэмж өгсөн хуулиа хас тэр мөнгөөрөө тэт гэврээ нэм стратиктйн 34 ордыгшалга.лицeнзийг хурааж ав.ажлаа хий. хулгайч мафийн бүлэг лэлээ баривчил.хөрөн гийг нь хурааж ав.ажлаа хийгээчээ.гарт чинь бүх эрх мэдэл.бна.чадахгүй бол огцор
Шударга байх юмсан 1 сар өмнө
Тэгэгвэр нэм 1.5 сая түүнээс дээш болго. Улсын санг хэн хоослоод байгаа юм бэ? Та нар өөрсдөө шүү!!!! Хулгайч зангаал боль за та нар чадахгүй бз та нарын засархыг хүлээснээс няпалдах нь хурдан үр дүнтэй байх бз дээ
111 1 сар өмнө
хуцаад бай
Энхамгалан 1 сар өмнө
Та нар яагаад бүгд тэрбумтан болов?
Д.Намжилсүрэн 1 сар өмнө
НД-ын тэтгэврийн санд олон жил тасралтгүй ахиу мөнгө төлж байж арай гэж гайгүй тэтгэвэр тогтоолгосон шүү. Гэтэл ажил хөдөлмөр эрхлээгүй тэтгэврийн санд бага мөнгө төлсөн ахмадуудтай адилхан болгож ядуусын тоогоо нэмэхээр шийдвэр гаргах нь хамгийн шудрага бус шүү . Ахиу мөнгө төлсөн нь хохирох ёсгүй шүү
Д.Намжилсүрэн 1 сар өмнө
НД-ын тэтгэврийн санд олон жил тасралтгүй ахиу мөнгө төлж байж арай гэж гайгүй тэтгэвэр тогтоолгосон шүү. Гэтэл ажил хөдөлмөр эрхлээгүй тэтгэврийн санд бага мөнгө төлсөн ахмадуудтай адилхан болгож ядуусын тоогоо нэмэхээр шийдвэр гаргах нь хамгийн шудрага бус шүү . Ахиу мөнгө төлсөн нь хохирох ёсгүй шүү
Иргэн 1 сар өмнө
Ахмадууд бүх шатандаа ахмадын байгууллагын,төсвөөс цалин аваад зүгээр сууж байдаг, төлөөлөх чадваргүй дарга нараа өөрчлөх, байгууллагаа шинэчлэхийн төлөө нэгдэх хэрэгтэй.
Батмөнх 1 сар өмнө
Тэтгэврийг өнөө маргаашгүй нэмэх шаардлагатай байна юуны чинь 50 он бэ тэр онд чинь одоо байгаа ахмадууд байж л байхуу тэр үед та ч байх болвуу бид ч байхгүй л болсон байна шүү Зандан гуөй уул нь их холын хараатай сайд юмаа бидний хувьд арай л холдоод байна шүү даргаа!!!!!!
Энхтуяа 1 сар өмнө
УИХын гишүүдийн туслахын орон тоог хас.Тэтгэврийг огт ажил хийгээгүй мөртлөө 5жилийн НДШ өндөр төлөөд өндөр тэтгэвэр авч байгаа улсуудад тэтгэврийн нэмэгдэл хийхгүй байх шаардлагатай.Өнөөдөр ахмадуудын өмнө 1номерт тулгамдаад байгаа зээлийн хугцааг уртасгаж хүүг бууруулах асуудлыг шууд шийдээчээ!
Жасұлан 1 сар өмнө
Тэтгэвэрийг 1500000-2000000 хүртэл нэмэх хэрэгтэй ер нь доод албанд ажиллаж байсан хүмүүс хамгийн хүнд ажил хийдэг шүүдээ тэдний тэтгэвэрийг ахиу нэмж сайд,дарга хийж б.сан хүмүүсийн авдаг тэтгэвэртэй ижил болгож тэгшлэх нь зөв бус уу