"Улаанбаатар трам" төслийн ТЭЗҮ-ийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив

"Улаанбаатар трам" төслийн ТЭЗҮ-ийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив

НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Улаанбаатар Трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж дууссаныг Төслийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин танилцуулжээ. 

Трам төслийн хүрээнд I, II шугам нэвтрүүлэх бөгөөд нэгдүгээр шугам нь “Зунжин” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбайг чиглэх юм. Төслийн эхний шугам нь нийт 11 км урттай, хос замтай бөгөөд 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь 15 км урт, 23 зогсоол бүхий хос шугам байх юм.

“Улаанбаатар Трам” төсөл нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй, их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл юм. Энэхүү тээврийн системийг нэвтрүүлснээр автозамын түгжрэлийг бууруулахаас гадна автомашины хорт утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна гэдгийг Төслийн удирдагч хэллээ. “Улаанбаатар Трам” төслийн танилцуулгыг Зөвлөлийн гишүүд сонсож, НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.