Лазераар замын эвдрэлийг хэмжигч системийн тусламжтайгаар авто зам засварын урт хугацааны төлөвлөгөө гаргах боломжтой

Лазераар замын эвдрэлийг хэмжигч системийн тусламжтайгаар авто зам засварын урт хугацааны төлөвлөгөө гаргах боломжтой

Нийслэлийн Замын хөгжлийн газар LCMS буюу Лазераар замын эвдрэлийг хэмжигч системийг нэвтрүүллээ. Ингэснээр авто замын эвдрэлийг миллиметрийн түвшинд хэмжиж, засах боломжтой юм.

68c3e903e337fe7967a30075

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “LCMS системийг оруулж ирснээр авто замын чанар байдлыг хурдан хугацаанд тогтоож, дүүрэг бүрийн засвар, арчлалтын урт хугацааны төлөвлөгөөг гаргах боломжтой. Тодруулбал, авто замын чанар байдлын түвшнийг 80-85 хувьтай барьж, 10-15 жилийн хугацаатай ашиглалтын шаардлагыг хангуулахад тус системийн тусламжтайгаар мэдээллийг бүртгэж, ашиглана” гэлээ

68c3e907e337fe7967a30076

Шинэ Зеланд улсын “Дата Колекшн Лимитед” компанийн тусламж, үйлчилгээний инженер Виниш Ваала “Манай компани нь авто замын эвдрэл, гэмтлийг өндөр түвшинд тооцоологч системийг үйлдвэрлэдэг. Тодруулбал, авто зам болон явган зам дээр байгаа нүх, ан цав, хагарал, суулт зэрэг бүхий л эвдрэлийг 4000 гаруй лазераар оновчтой тооцоолж, бүртгэдэг. Өнөөдрийн байдлаар Өмнөд Америк, Ойрх Дорнод болон Энэтхэг, Тайланд, Малайз гэх орнуудад 300 орчим системийг замын эвдрэл, гэмтлийг засахад ашиглаж байна. Харин Монгол Улсын хувьд өнөөдөр хоёр дахь системээ ийнхүү хүлээн авлаа. Системээ танилцуулбал, 3D хэмжээсээр нарийн түвшинд лазер мэдрэгчээр 4 метрийн өргөнтэй нэг эгнээ замын эвдрэл, гэмтлийг миллиметрийн түвшинд хянаж, бүртгэх юм. Ингэснээр тодорхой байршил дээрх замын эвдрэлийг оновчтойгоор бүртгэж авч, засвар, арчилгаа хийхэд хялбар болох юм” гэв.

68c3e90be337fe7967a30077

68c3e90ee337fe7967a30078

68c3e911e337fe7967a30079

68c3e914e337fe7967a3007a

68c3e918e337fe7967a3007b

68c3e91ae337fe7967a3007c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.