2025-2026 оны өвлийн улиралд 25 чиглэлд 6217 нислэг үйлдэнэ

2025-2026 оны өвлийн улиралд 25 чиглэлд 6217 нислэг үйлдэнэ

Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2025 оны II дугаар хурал болж, өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд баталлаа.

2025-2026 оны өвлийн улиралд дотоод болон гадаадын нийт 13 агаарын тээвэрлэгч 25 чиглэлд 6217 нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн байна. Энэ нь 2024 оны өвлийн улирлын хуваарьт нислэгтэй харьцуулахад 42.7 хувийн өсөлттэй байна.

Үүнээс “МИАТ” ТӨХК-н нислэг нь өмнөх оноос 27.6%-иар, Аэромонголиа ХХК-н нислэг 36.9%-иар, Хүннү Эйр ХХК-н 60%-иар өссөн үзүүлэлттэй байна.

2025-2026 оны өвлийн улиралд БНХАУ-ын China United airlines, Juneyao airlines, БНСВУ-ын VietJet Air агаарын тээвэрлэгч нар Вьетнам улсын НаТранг, Фукоук, Ханой болон БНХАУ-ын Шанхай, Хайлаар, Эрээн, Чэндү чиглэлүүдэд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн.

“МИАТ” ТӨХК нь нийт 12 чиглэлд, үүнээс шинээр Сингапур, Шанхай, Хөх хот, “Хүннү Эйр” ХХК нийт 8 чиглэлд, үүнээс шинээр Хайлаар, Эрээн, “Аэромонголиа” ХХК нийт 4 чиглэлд үүнээс шинээр Ханой чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Харин орон нутгийн агаарын шугамд ” МИАТ” ТӨХК нь Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор чиглэлүүдэд 660 нислэг төлөвлөгдсөн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.