🔴"Тогтвортой уул уурхайн төлөө" стандартыг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголын уул уурхайн ассоциаци, Xалзан бүрэгтэй төслийнхөн "Тогтвортой уул уурхайн төлөө" стандартыг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:
-Тогтвортой уул уурхайн стандартууд нь илүү олборлох салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад тохиромжтой байсан. Өнөөдрийн Xалзан бүрэгтэй төсөлтэй байгуулсан санамж бичиг нь “Хариуцлагатай уул уурхайн кодекс”. Өмнө нь олборлох салбарын стандартыг хэрэгжүүлэхэд хайгуулын төслүүдэд тохирдоггүй байсан бол одоо хайгуулын төслүүдэд илүү нийцсэн стандарттай болж, үйл ажиллагааг эхнээс нь зөв удирдах давуу талтай болж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.