"Дулаан гэр-цэвэр агаар" 2025 өдөрлөг үргэлжилж байна

"Дулаан гэр-цэвэр агаар" 2025 өдөрлөг үргэлжилж байна

Чингэлтэй дүүргээс санаачлан хэрэгжүүлж буй өрх бүрд дулаан шийдлийг санал болгох "Дулаан гэр- цэвэр агаар" 2025 өдөрлөг үргэлжилж байна. 
Энэхүү өдөрлөгөөр дамжуулан гэр хорооллын яндангийн тоог цөөлж, уламжлалт түлшний хэрэглээг халж, ногоон халаалтад шилжих олон шийдлийг иргэдэд танилцуулж байгаагаараа онцлог юм. Өдөрлөгт НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр эрчим хүчний хэмнэлтэд зориулсан дулаалгын төслөөрөө оролцож байна. Мөн дулаалга, эрчим хүчний халаалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 20 гаруй ААН оролцож иргэдэд цэгцтэй мэдээлэл түгээж байна. Энэхүү өдөрлөгийн хоёр дахь өдөр маргааш Сүхбаатарын талбай дээр 12:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдахаар болжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.