Манай боксчид медалийн төлөө тулалдсаар байна
Боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн медалийн төлөөх тулаануудаар үргэлжлэн явагдаж байна.
Англи улсын Лондон хотноо Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж буй анхдугаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 10 боксчин оролцсоноос таван тамирчин медалийн төлөө тулалдахаар шалгараад байлаа. Манай тамирчдын салхийг хагалан урьд шөнө гурван тамирчин тулалдсан ч бүгд харамсалтай нь ялагдал хүлээлээ. Тодруулбал: Эрэгтэйчүүдийн -55кг жинд ОУХМ Х.Билгүүнсайхан Испанийн тамирчинд, эрэгтэйчүүдийн -70г жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ Английн боксчинд, эмэгтэйчүүдийн -51кг жинд ОУХМ Б.Мөнгөнсаран Узбекстаны боксчинд тус тус ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа.
Тэгвэл маргааш буюу есдүгээр сарын 12-ны өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Л.Алтанцэцэг Японы боксчинтой (Улаанбаатарын цагаар 19:45 цагт), эрэгтэйчүүдийн -50кг жинд А.Баттулга Испанийн боксчинтой (Улаанбаатарын цагаар 20:45 цагт) тус тус хүрэл медалийн төлөө тулалдана.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.