Шанхайд дэлхийн шилдгүүд хүч үзнэ
Фиба 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн "Шанхай финал 2025" тэмцээнд дэлхийн чансаа өндөр найман баг өрсөлдөнө.
Энэ амралтын өдрүүдэд (есдүгээр сарын 13-14) БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах тус тэмцээнд 2025 оны дэлхийн аварга, Европын аварга Нидерланд тэргүүтэй найман баг оролцоно. Дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчдаас багаа бүрдүүлсэн манай "Улаанбаатар Амазонс" баг чансааны тавдугаарт эрэмбэлэгдэн тус тэмцээнд оролцож байна. Манай багийн хувьд МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Б.Болор-Эрдэнэ, шинэхэн лигионер тамирчин Амари Робинсон нараар багаа бүрдүүлсэн байна.
Манай багийн хувьд А хэсэгт Нидерланд, Испани, Шанхай багуудтай орсон байна. Улаанбаатар Амазонс баг дараах хуваарийн дагуу тоглоно. /Улаанбаатарын цагаар/
Есдүгээр сарын 13 /Бямба гараг/
15:50 цагт Испанийн багтай
17:00 цагт Шанхай багтай
21:20 цагт Нидерландын багтай тус тус тоглох хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.