Говь-Алтай аймаг шохойн чулууны үйлдвэртэй болжээ

Говь-Алтай аймаг шохойн чулууны үйлдвэртэй болж, орон нутгийн төсвийн орлого жил бүр 5-7 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрджээ.
Дөрвөлжин ордыг ил аргаар олборлож, улсдаа анхны эргэх зуухтай технологийг нутагшуулж буй тус үйлдвэр Говь-Алтай аймагт 400 гаруй ажлын байр шинээр бий болгож байна. Тус үйлдвэрийг дагаад жижиг, дунд бизнес идэвхжиж, ханган нийлүүлэлт, үйлчилгээний салбарт ч өсөлт авчрах бөгөөд орон нутгийн эдийн засагт жилд 2–3 тэрбум төгрөгийн нэмэлт орлого шингэнэ гэж тооцоолжээ.
Улсын хэмжээнд жил бүр 10 гаруй сая ам.долларын импорт орлох бүтээгдэхүүнийг дотоодоос хангах боломж бүрдүүлж, бүсийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх үйлдвэрийг Цэнгазар ХХК байгуулжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.