🔴LIVE: Сурах бичгийн багцын үнэ 94-129 мянган төгрөг байна
Сурах бичгийн хүртээмж, багшийн хомстол зэрэг цаг үеийн асуудлаар Боловсролын Ерөнхий газраас мэдээлэл өгөв.
Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
-Сурах бичгийг бага ангийн сурагчид үнэ төлбөргүйгээр, дунд, ахлах ангийнхан сургуулийн номын сангаар дамжуулан төлбөртэй ашиглах бөгөөд эцэг эх, асран хамгаалагч хүссэн тохиолдолд худалдаж авч болно. 2025-2026 оны хичээлийн жилд ашиглах сурах бичгийг тендер зарлаж, хэвтэж, түгээсэн буюу бэлтгэл хөтөлбөрөөс бусад сурах бичгүүд хүргэгдсэн.
Нэг сурах бичгийг дөрвөн жил ашигладаг. Одоо 350 мянган багц сургуулиудад бэлэн байна. Сурах бичгийн захиалгыг цахимаар авна. Тухайн захиалгын дагуу анги удирдсан багш хүүхдэд сурах бичиг өгнө. Төлбөр тооцоо ч гар дээрээс биш, цахимаар, дараа төлбөрт болон дөрөв хувааж өгч болохоор зохицуулсан. Тодруулбал aplus.mn вэбсайтаар дамжуулж захиалгаа өгөх ба хөдөө орон нутагт ч хүргэлтээр ажлын 5 хоногт хүргэгдэнэ. Мөн ээж аав захиалга өгч болохоос гадна сургуулийн зүгээс ч шаардлагатай тоогоороо захиалж болно. Одоогоор сургуулийн номын сангаар дамжин төлбөртэй ашиглуулж буй түрээсийн сурах бичгийн үнэ БШУ-ны сайдын тушаалаар тогтоосноор 18-33 мянган төгрөг байна. Худалдах үнэ 38-48 мянган төгрөг байна. Сурах бичгийн багцын үнэ 94-129 мянган төгрөг, нэгж сурах бичгийн дундаж үнэ 7100 төгрөг бөгөөд бүтэн жил хувааж төлөх тохиолдолд нэгж сурах бичиг 2600 төгрөг байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.